| | USD/MNT 0₮
ДӨРВӨН ЦАГ ХААЛТТАЙ ХУРАЛДАВ
Өчигдөр буюу энэ сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэгийн шүүх хуралдаан боллоо.
Хуралдааны шийдвэрээр ирэх сарын 4-ний өдөр гэм буруугийн шүүх хурлыг товлов.
Шүүх хуралдаан дөрвөн цаг үргэлжилжлэхдээ маш нууцын зэрэглэлд шүүлээ. Өмгөөлөгчдийн зүгээс хэргийг дахин мөрдөн шалгаж өгөх байр суурьтай оролцсон байна. Харин шүүхийн зүгээс гэм буруугийн хурал руу шилжүүлж шийдвэрлэсэн.
Үнэн хэрэг дээрээ анхнаасаа хорьсон хэргүүд нь хаагдсан. Харин одоо бол татвар нуусан, төрийн нууц задалсан гээд байгаа ч нотлох баримтгүй байсаар байгаа нь илт эрүүдэн шүүлт явагдаж байна гэх хардлага төрүүлэхээр байгаа юм.
ЦАГААТГАХ ТАЛЫН НОТЛОХ БАРИМТЫГ ГАРГАЖ ӨГӨӨД БАЙХАД ХАВТАСТ ХЭРЭГТЭЭ ОРУУЛДАГГҮЙ ЮМ БАЙНА
Хурлын өмнө сэтгүүлч Н.Өнөрцэцэг хэлэхдээ: “Цагдаа прокурор цагаатгах талын нотлох баримтыг авдаггүй. Цагаатгах талын нотлох баримтыг цуглуулах үйл явдал орхигдсон гэдгийг өөр дээрээ мэдэрлээ.
Өмнө хэрэгт шалгагдаж байгаа хүмүүсийг буруугүй хүнийг шалгаад байв гэж дээ гэж боддог байлаа. Гэтэл үнэндээ яллах хүнээ ялладаг юм байна. Яг нэг талыг бариад зүтгэж чаддаг юм байна. Одоо юу гэх вээ дээ. Одоо шүүхэд л итгэж байна. Миний бүх хэргүүд нууцын тамгатай. Ер нь намайг шүүсэн хэргүүд онигоотой. Хорьсон хэргүүд нь ийм юм байсан юмуу гэж хуулийнхан онигоотой гэдэг нь илчлэгдэх гээд байна” гэв.
Хурлын дараа сэтгүүлч Н.Өнөрцэцэг мэдээлэл өгөхдөө: “Хохирогч нь Шүүхийн ерөнхий зөвлөл шийдэх нь шүүгч гэхээр шийдвэр нь ойлгомжтой байна. Анх бол шантаажилсан болон гүтгэсэн гэдэг зүйл ангиар хорьсон. Тэр нь одоог хүртэл нотлоглоогүй. Цагдан хорьсны дараа хуулийнхан хэргээ хайж эхэлсэн. Энэ дээр тогтоогдоогүй олон зүйл байгаа. Төрийн нууц задалсан гээд байгаа нь надад байсан юм уу. Миний машин болон миний ширээн дээр байсан юм уу гэдгийг нотлоод баримтын хүрээнд тогтоогоод өгөөч гээд байгаа юм. Үүн шиг татвар нуусан гээд хэрэг байна.
Ингээд явж байгаа нь яллах гээд чичрээд байна. Би хоёр ажилтандаа 8 болон 11 сая төгрөг зээлсэн. Түүнийгээ надруу буцааж хийсэн үйлдэлдээ татвар төлөх ёстой байсан гэх жишээний. Нотлох баримтан дээр тулгуурлан шийдвэрээ гаргах байх гэсэн итгэл одоог хүртэл байж байна. Итгэхээс өөр яахав дээ. Илт худал зүйл байхгүй байхад буруутгаж байна. Буруутгаж болно гэхдээ нотлох баримтын хүрээнд байх ёстой” гэв.