| | USD/MNT 0₮
Нийслэлийн прокурорын газраас Б.Батзоригт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хэргийг ердийн журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Улмаар шүүх хуралдааныг
шүүх хуралдааныг өнөөдөр буюу 2020 оны гуравдугаар сарын 17-ны 10.00 цагт товлосон.
Хяналтын прокурор Р.Батнасан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хойшлуулшгүй ажиллагаанд оролцох болсон үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай Нийслэлийн Прокурорын газрын хүсэлтийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2020 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хойшлуулж, Б.Батзоригт өмнө шүүхээс авсан хилийн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн байна.