| | USD/MNT 0₮
Усанд сэлэлтийн олон улсын хэмжээний мастер Б.Энххүслэн Малайзын Куала Лумпур хотод болсон 66 дахь удаагийн нээлттэй тэмцээнээс есөн медаль хүртжээ.
Тодруулбал, зургаан алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэнээс гадна 50 метрийн бассейны зургаан зай, төрөлд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.
Тэрбээр өнгөрсөн жил Ханжоугийн Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд шилдэг наймд шалгарч байсан юм. Энэ нь Монголын усны тамирчдын хамгийн өндөр амжилт болж байлаа. Түүнчлэн “Токио-2020” наадамд оролцохоос гадна ДАШТ-ий “В” цагаа биелүүлсэн анхны монгол тамирчин болсон түүхтэй.
2012 оноос эхлэн энэхүү спортоор хичээллэж эхэлсэн Б.Энххүслэн Монгол Улсын усанд сэлэлтийн спортын 26 дээд амжилтыг эзэмшдэг юм.