| | USD/MNT 0₮

ПАРИС 2024: Э.Цэндбаатар өнөөдөр хоёр дахь тулаанаа хийнэ

"Парис 2024" олимпын эрх олгох боксын сүүлийн тэмцээн Тайландын Бангкок хотод энэ сарын 24-нөөс ирэх сарын 2-нд хүртэл үргэлжлэх юм.

Энэ тэмцээнд манай улсаас эрэгтэй долоо, эмэгтэй таван боксчин оролцож буй. Өчигдөр эрэгтэйчүүдийн 92 кг-д Н.Отгонболд Афганистаны Ноори Силабт хожигдсон бол эмэгтэйчүүдийн 60 кг-д М.Намуун Энэтхэгийн Анкушита Бород 4:1-ээр дийлджээ.

Харин эмэгтэйчүүдийн 75 кг-д Э.Эрдэнэтуяа Барбадосын Кимберли Життингсийг 4:1-ээр илүүрхлээ. Түүний дараагийн өрсөлдөгч нь ДАШТ-ий алт, хошой хүрэлтэй Казахстаны Валентина Хальзоватай байх юм.

Эрэгтэйчүүдийн дунд жин буюу 80 кг-д Г.Далай Кенийн Эдвин Овуорыг 5:0-ээр ялсан. Дараагийн тойрогт Ираны Мэйсам Гешлагитай оноолт таарчээ.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 63.5 кг-д Э.Цэндбаатар Туркменистаны Сапармурат Одаевтай тулалдана. Мөн эрэгтэйчүүдийн 71 кг-д О.Бямба-Эрдэнэ ДАШТ-ий хүрэл медальт Энэтхэгийн Нишант Девтэй, эмэгтэйчүүдийн 54 кг-д М.Энхжаргал Японы Микото Харадатай, эрэгтэйчүүдийн 57 кг-д Х.Энх-Амар ДАШТ-ий хүрэл медальт Даниал Шахбахштай тулалдах юм.

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.