| | USD/MNT 0₮

Найман боксчин тэмцээнээ үргэлжлүүлж, О.Есүгэн олимпын эрхээ авлаа

Боксчдоос 4 нь хасагдаж, 8 нь үргэлжлүүлж, О.Есүгэн олимпын эрхээ авлаа6

Тодруулбал, Тайландын Бангкок хотноо "Парис 2024" Олимпын эрх олгох боксын сүүлийн тэмцээн дөрөв хоногийн өмнө /2024.05.24/ эхэлсэн.

Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй зургаа, эмэгтэй таван тамирчин олимпын эрхийн төлөө эх орноо төлөөлж буй.

Эрэгтэй:

51 кг - Г.Ган-Эрдэнэ vs Саудийн Араб (2024.05.25)

57кг - Х.Энх-амар vs Боливиа (2024.05.24)

63.5 кг - Э.Цэндбаатар vs Вьетнам (2024.05.26)

71 кг - О.Бямба-Эрдэнэ vs Туркменистан (2024.05.26)

80 кг - Г.Далай гоц мөргөсөн.

92 кг - Н.Отгонболд vs Афганистан (2024.05.27)

+92 кг - Х.Бекнур vs Доминикан (2024.05.29)

Эмэгтэй:

 

54 кг - М.Энхжаргал vs Япон (2024.05.28)

57 кг - Т.Болортуул vs USA (2024.05.24)

60 кг - М.Намуун vs Энэтхэг (2024.05.27)

66 кг - Г.Бадмаараг vs Колумбиа (2024.05.24)

75 кг - Э.Эрдэнэтуяа vs Барбадос (2024.05.27)

Дээрх боксчдоос 92 кг, 66 кг, 60 кг, 57 кг-ын жинд өрсөлдсөн тамирчид эрх авах тэмцээндээ ялагдаж, олимпод оролцох боломжгүй болжээ. Харин эрэгтэй +92 кг, 80 71 кг, 63.5 кг, 57 кг, 51 кг, эмэгтэй 75кг, 54 кг жинд өрсөлдөж буй тамирчид тэмцээнээ үргэлжлүүлж байна. Одоогоор манай тамирчдаас эмэгтэй 50 кг жинд ОУХМ О.Есүгэн олимпын эрхээ аваад байна.

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.