| | USD/MNT 0₮
-ХАР ТАМХИ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЖ, ХУДАЛДАН БОРЛУУЛДАГ ЭТГЭЭДҮҮДИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ-
Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газар 2020 оны гуравдугаар сард гадаад улсаас мансууруулах бодисыг эд зүйлд нууж, бусдад төлбөр төлж Монгол Улс руу илгээснийг нь хүлээн авч, худалдан борлуулахаар завдаж байсан этгээдүүдийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Дайвар ачаа авсан иргэн тухайн ачаанд хар тамхи нуусан болохыг мэдсэн эсэхээс үл хамааран “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэмт хэрэгт холбогдуулан шалгах үндэслэл болно.
Иймд ИРГЭН та аль ч улсын хилээр нэвтрэх тохиолдолд бусдын дайвар ачаа, илгээмж зэргийг авахгүй байх, авсан тохиолдолд тухайн улсын хилээр нэвтрэхээс өмнө задалж үзэх, хууль хяналтын байгууллагын ажилтанд хандан шалгуулахыг ЗӨВЛӨЖ байна. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдвол Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 20.7.3 дахь хэсэгт заасны дагуу 5-12 жил, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 12-20 жил хүртэл, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.
ХАР ТАМХИ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЖ, ХУДАЛДАН БОРЛУУЛДАГ ЭТГЭЭДҮҮДИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ.