| | USD/MNT 0₮

Бөхчүүдийн үзэсгэлэнт гэргий нар Эхийн алдар одонгоо зүүжээ

Эх үрсийн баярыг угтаж жил бүр Эхийн алдар I, II дугаар одонг Монгол Улсын Ерөнхийлөгч дөрвөөс дээш хүүхэд төрүүлж өсгөж хүмүүжүүлж байгаа ээжүүдэд гардуулан өгдөг уламжлалтай билээ. Өнөө жил сонгуулийн жил таарсан тул энэ сарын 20-ноос эхэлж ээжүүдэд одонг нь гардуулан өгсөн билээ. Одон авсан ээжүүдийн дунд хүчит бөхчүүдийн гэр гийгүүлэгч нар одон зүүсэн харагдав. 

Тодруулбал, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Улсын харцага Ш.Мөнгөнбаатарын эхнэр Д.Энх-Оюун эхийн алдар одонгоо зүүжээ. 

Мөн Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, Хонгор дэвжээний тэргүүн, улсын өсөх идэр, өсөн нэмэх начин Б.Эрдэнэхүүгийн эхнэр Э.Мөнхзул эхийн II дугаар одонгоо хүртжээ.

Түүнчлэн Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Монгол Улсын үнэн зоригт харцага, Нэгдэл клубын бөх Н.Золбоогийн гэр гийгүүлэгч М.Уянга өнөөдөр алдарт эхийн II дугаар одонгоо гардан авчээ. 

Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат, Цэргийн арслан Г.Жамбалдоржийн эхнэр Т.Эрдэнэтуяа мөн эхийн алдар одонгоо зүүж ах дүү хамаатан найз нөхдөө баярлуулжээ. \

 

 

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.