| | USD/MNT 0₮

Эверестэд авирах боломжтой цонх үе нээгдснээс хойш гурван уулчин, нэг хөтөч амиа алдлаа

Гималайн ноён оргил болох Эверестэд авирах цонх үе гэж байдаг. Энэ тавдугаар сард тус оргилд авирах цонх үе нээгдсэн байгаа хэдий ч цаг агаарын давагдашгүй хүчин зүйл хүчтэй салхины улмаас уулчид амиа алдах, авирч яваад ор сураггүй алга болсон тохиолдлууд бүртгэгдээд байна. Тодруулбал, Монгол Улсын гурван уулчин авиралт хийснээс хоёр нь амиа алдсан. Тэдний хоёр нь ямар ч хөтөчгүй хүчил төрөгчгүйгээр Эверестийн оргилыг эзлээд буцах замдаа буюу бууж явахдаа осолдож амиа алдсаныг Балбын аялал жуулчлалын газраас тайлбарласан. Нэг уулчин нь өгсөх замдаа бие нь өвдөж явах боломжгүй болж кемпдээ үлдсэн юм.

Тэгвэл энэхүү харамсалтай үйл явдлаас гурав хоёр хоногийн өмнө Кенийн уулчин, 40 настай Жошуа Черуйёт Кируи Эверестэд нас баржээ. Түүний цогцсыг Эверестийн оргилоос 20 метрийн зайд олсон тухай Балбын Аялал жуулчлалын газрын ажилтан мэдээлжээ. Мөн түүнтэй хамт явсан 44 настай балба шерпа сураггүй болсон тул эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Кени уулчин болон балба шерпа нар нэмэлт хүчилтөрөгчгүйгээр Эверестийн оргилд гарах гэж оролдсон аж. Кируигийн цогцсыг орон нутгийн цагаар Лхагва гаригийн орой 8,830 метр өндрөөс олжээ. Ийнхүү Эверестэд авирах цонх үе нээгдснээс хойш гурван уулчин амиа алдаж, нэг хөтөч сураггүй алга болов. Түүнийг амьд байх боломжгүй хэмээн үзэж эрлийн ажиллагааг үргэлжлүүлсэн хэвээрээ байгаа ажээ. 

 

Дэлхий дахинд

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.