| | USD/MNT 0₮

Малчдын холбооны тэргүүн Э.Пүрэвсүрэн ИЗНН-аас их хуралд нэр дэвшиж байна

ИЗНН өчигдөр 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох нэрсийн жагсаалтаа СЕХ-нд хүргүүлсэн билээ. Сонгуульд оролцох хүмүүсийн дунд Монголын малчдын холбооны тэргүүн Э.Пүрэвсүрэн байсан бөгөөд тэрбээр малчдаа төлөөлж сонгуульд хүч үзэх нь ээ. Энэ сарын 27-нд буюу маргааш Улаанбаатар зочид буудлын их танхимд Монголын малчдын холбооноос "Малчдын зээлийг тэглэе" чуулга уулзалтыг хийхээр болжээ. Энэ уулзалтад малчдыг хүрэлцэн ирэхийг урьжээ. Энэ өвлийн тухайд малчдын хувьд хүнд жил болж цаг зүтгүүлсэн. 30 гаруй мянган малчин малаа алдаж хотоо харлуулсан. Ажилгүй болсон малчид хот суурин газар бараадаж ажил хийхээс өөр юу хийх билээ. Малчдад уян хатан хандахгүй бол Нийслэлийнхэнд 30 гаруй мянган малчин гай болно шүү хэмээн ярьж байсан холбооны тэргүүн Э.Пүрэвсүрэн малчдаа төлөөлж сонгуульд ИЗНН-аас нэр дэвшихээр болжээ.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.