| | USD/MNT 0₮

Одонтой ээж: Ерөнхийлөгчөө ядаж утаанаасаа салгаад өгөөч

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардуулсан билээ. Энэ жил улсын хэмжээнд 11294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар одон хүртэж байгаа бөгөөд өмнөх оноос 526-аар өссөн байна. Мөн одонгоо гардаж байгаа алдарт эхчүүдийн олонх нь 34-38 настай байна.

Ар өврийн хаалга байхгүй шударга шагнал болох одонгоо авч байгаа ээжүүд гоё харагдаж байсан. Тэвэр дүүрэн цэцэг, өвөр дүүрэн хүүхдүүд, өнгө тансаг дээл, өндөр өсгийт, үр хүүхдээрээ гоёсон өдрүүд үргэлжилсээр. Харин эдгээр ээжүүд дунд нэгэн зоригтой бүсгүй одонгоо авахдаа Ерөнхийлөгчид хандаж "ядаж утаанаасаа салгаад өгөөч" гэж хэлжээ. Энэ бол маш зөв өнцөг. Одонд бялуурч ордон орвол боломжоо ашиглах ёстой. Үр хүүхдээ бодоод ирээдүйнх нь төлөө эрүүл мэндийнх нь төлөө ингээд нэг хүн ч болов хэлэх нь зөв. Ээжүүд хүчтэй ухаантай байдаг. Үрсийнхээ ирээдүйн төлөө тэд чадаж, тэд үг үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. 

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.