| | USD/MNT 0₮

Ховдын хүчтэнүүд 15 даваагаар илүүрхэж Алтанцом өргөлөө

Алтанцомын төлөөх барилдаанд Архангай, Ховд аймгийн бөхчүүд өнөөдөр гал гаргалаа. Тодруулбал, Улсын аварга О.Хангайгаар ахлуулсан багийн хүчтэнүүд нийт 15 даваа авч алтанцом өргөлөө. Архангай аймгийн бөхчүүд нийт 10 даваа авлаа. Өнгөрсөн жил Архангай аймгийн хүчтэнүүд алтанцом өргөж байсан бол өнөө жил Ховдын хүчтэнүүд өнгөтэй илүүрхэж давлаа. Тус багт Улсын аварга О.Хангай, Улсын заан Б.Бат-Өлзий, Б.Пүрэвсайхан, Улсын харцага Г.Ганхуяг, аймгийн арслан Баяржавхлан, аймгийн арслан Төмөрцоож, У.Батцоож нар байлаа. Улсын аварга О.Хангай "Аваргын алтанцом өргөлөө, баяртай байна. Биднийг дэмжиж ирсэн дэмжигчид болон нутгийнхан бөх үзэгч нартаа маш их баярлалаа" хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ. 

 

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.