| | USD/MNT 0₮

Өндөр настан Г.Баасанжав 21 км зайд огт амьсгаадахгүй гүйж иржээ

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлт өнөөдөр боллоо. Энэхүү арга хэмжээг хоёр дахь жилдээ өдөрлөг болон зохион байгуулж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлснээрээ онцлогтой. Тус өдөрлөгт 100 гаруй аж ахуй нэгж, 500 гаруй сайн дурын ажилтан оролцож, 34 орны 20 мянга гаруй хүн гүйлээ. Тэдний дунд өндөр настай буюу 69 настай Г.Баасанжав 21 км зайд огт амьсгаадалгүй гүйж иржээ.  Тэрбээр "Энэ тэмцээнд анх удаа орж байна. Энэ тэмцээнд анх удаагаа оролцож байна. Замд ядарсангүй. Гүйж алхах нь эрүүл мэндэд хэрэгтэй. Анх удаагаа гүйж үзлээ сайхан юм байна. Залуучууд хүмүүжилтэй болжээ, надад баяр хүргээд амжилт хүсэхэд их сайхан санагдлаа. Хааяа өөртөө таарсан дасгал хөдөлгөөн хийнэ. 21 км зайд гүйчихэж чадна, их боломжийн юм шиг санагдаад гүйлээ. Би өөрөө геологич хүн уул хаданд их явдаг байсан юм" гэлээ. 

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.