| | USD/MNT 0₮
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш, доктор, профессор, Н.Бира, Х.Оюунцэцэг, доктор, дэд профессор Г.Эрдэнэтуяа, Ц.Одгэрэл, доктор Н.Үен, зүрх судлалын тэнхимийн багш, Анагаах ухааны сургуулийн Үйлдвэрчний хорооны дарга Н.Бат-Эрдэнэ нарын зэрэг хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Эдгээр багш нар Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан АШУҮИС-ийн Сургалтын эмнэлэгт зөвлөх эмч, тасаг, тэнхимийг эрхлэгчээр ажиллаж байгаа хүмүүс юм байна.
Өмнө нь Монгол Улсын Их Хуралд хандан АШУҮИС-ийн профессор, эрдэмтэн багш, Их сургуулийн эмнэлгийн эмч, мэргэжилтэн, сувилагч, ажилтны төлөөлөл 310 хүний гарын үсэг зурсан Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэлтийг шийдвэрлүүлэх асуудлыг тэд хөндөж ярилаа.
Уг хүсэлтэд:
2. Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 16.1.19-д “Их сургуулийн эмнэлэг нь Анагаах ухааны боловсрол олгох Их сургуулийн харьяа, анагаахын сургалт судалгааны ажил эрхлэх, төрөлжсөн мэргэшлийн тусламж үзүүлэх цогцолбор байна” гэсэн нэмэлт оруулах; хэмээн дурдсан байсан юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
Монгол Улсын Засгийн газраас хуулийн төслийг боловсруулж дууссан. Удахгүй өргөн баригдаж, УИХ-аар хэлэлцэх болно гэлээ.
Тэрбээр “Дайны хажуугаар дажин” гэж үг бий. Улс орон, дэлхий даяар корона вирусийн аюултай тэмцэж буй энэ үед асуудлыг аль болох зөв, ирээдүйг харсан нэгдмэл бодлого, зорилгоор шийдэх нь чухал. Хууль батлах нэг хэрэг. Гарцаагүй зөв зохицуулалт хийх ёстой. Нэр томъёо, аль яамны харьяалалд байх зэрэг асуудлыг хөөцөлдөхөөс нэгэнт баригдаж, ашиглалтад орсон эмнэлгийг Их сургуулийн эмнэлгийн дэлхийн жишгийн дагуу ажиллуулах нь илүү чухал гэж тэмдэглээд, “Их сургуулийн эмнэлэг сургалт, судалгааны институци болох ёстой. Энэ л та бидний үндсэн зорилго” хэмээн онцоллоо.
Их сургуулийн эмнэлгийг дэлхийн жишгийн дагуу ажиллуулах нь илүү чухал