| | USD/MNT 0₮

12 настай охин үр хөндүүлэх нь хэвийн үзэгдэл болсон уу

Сүүлийн үед насанд хүрээгүй охид үр хөндүүлэх явдал их гаргаж байгаа талаар мэргэжлийн эмч нар ярьж байна. Тухайлбал, Өргөө амаржих газрын дарга байсан өдгөө хувийн эмнэлэгтээ ажиллаж байгаа эх баригч эмч Ж.Энхцэцэг нэгэн харамсалтай кэйс ярьжээ.

Тэрбээр “12 настай охин өрөөны хаалга татаж орж ирээд эмчээ үр хөндөлт хийхүү гэж асууж байсан. Миний хүү үр хөндөлт хэн хийлгэх юм гэсэн чинь би гэж хариулсан. Тэгэхээр нь би энэ аймаар ажилбар, хийлгэж болохгүй. Ээжийгээ дагуулж ир тэгээд уулзъя ярилцъя гэж хэлэхэд тэр охин “Зүгээрээ зүгээр би ноднин жил энэнээс том сартайг авахуулчихсан юмаа” гэж надад хэлсэн шүү дээ. Тийм болохоор өнөөдөр өсвөр насныхан болон 10 жилийнхнийг бэлгийн боловсролын талаар мэдлэгтэй байна гэж ойлгож ярьж болохгүй, чадахгүй юм. Яагаад ээж аавууд өсвөр насны хүүхдүүдтэйгээ ажиллахгүй байна вэ. Хүүхдүүддээ энэ болгоныг тайлбарлаад хэлчихгүй байгаа юмбэ. Яагаад хүүхэдтэйгээ бэлгийн хавьтал гэж ярихаар гэмт хэрэг юм шиг болохгүй гэдэг вэ. Одоо цаг үед бүх хүүхдүүд мэдчихээд байхад ээж аавуудаа хүүхэд рүүгээ анхаарлаа хандуулъя. Би бол ээж аавыг сайн хэлж өгөөсөй гэж бодож байна” гэж ярьсан юм.

Өнгөрсөн 2023 онд үр хөндөлтийг 10-14 насны 41 хүүхэд хийлгэсэн бол 15-19 насны 587 охин үр хөндөлт хийлгэжээ.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.