| | USD/MNT 0₮
МY CAREER булангийнхаа энэ удаагийн зочноор паралимпын наадмын алт хүрэл, дэлхийн гурван удаагийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Содномпилжээг урьж оролцууллаа.
Тэрбээр "Намайг Э.Содномпилжээ гэдэг. Пауэрлифтингийн спортоор хичээллэдэг. Гаргасан амжилт бол нэлээн бий. Тамирчин хүний хувьд байнгын бэлтгэл сургуулилалт хийдэг. Бэлтгэл сургуулилалт тасална гэсэн зүйл байхгүй. Байнгын бэлтгэлтэй байгаа болохоор Парисын олимпод бэлтгэлээ сайн хангаж байна даа.
Бэртэл аваад тухайн үедээ онош нь олдохгүй нэлээд хүндрээд ийм байдалд хүрсэн. 25 жилийн өмнө буюу 14 настайдаа хүндээр өвдөж байлаа. Цэрэг цагдаагийн хүмүүсийг дагаад гардан тулаан гээд хэсэг хичээллэж байгаад 1998 онд Д.Баттулга багш дээр жүдо бөхөөр хэсэг явж байсан. Хөлөө бэртээгээд тэгээд эмчид үзүүлтэл онош нь олдохгүй хугацаа алдаж явсаар ийм юм болсон доо. Хиймэл хөл учраас их хэцүү. Цавин дээрээ хатуу юман дээр тогтож явна гэдэг хэцүү. Өөрийн биш хиймэл зүйл болохоор хэцүү. Гэхдээ дассан даа. Пара спортоор явж байгаа тамирчид амжилт гаргалаа гэхэд 100 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн манлайлал болж зөв үлгэр дуурайлал үзүүлж байна. Бяцхан хүүхдүүдэд амьдрах итгэл найдвар гэрэл гэгээ болж байна гэж ойлгодог. Өөрийгөө болон бусдыг хурцлах зүйл олон бий.
Харин Пауэрлифтингийн спорт байдгийг ээж минь судлаад санал тавьсан. Анхны багш маань талийгаач Ш.Энхсайхан багш дээр ээж минь хөтөлж аваачиж өгч шавь оруулж байлаа. Би хүүгээ тамирчин болгохгүй, тамирчин болох өгөгдөл нь бага. Манай хүү 2022 онд Кикбоксын ДАШТ-ний залуучуудын төрөлд -65 кг жинд хүрэл медаль авсан. Хүүгээ мэргэжлийн спортын түвшинд биш сонирхогчийн түвшинд сонирхуулж хичээллүүлнэ. Хүнд мэдлэг боловсрол хэрэгтэй. Тиймээс мэдлэг боловсролдоо илүү анхаараасай гэж боддог. Манай ээж цэргийн хүн байдаг. Зэвсэгт хүчнээс гавьяаныхаа амралтад гарсан. Цэргийн хүн болоод тэрүү их шударгай дайчин хүн дээ. Далайлт нь өндөр ч буулт нь зөөлөн хүн дээ.
Миний хувьд байгаагаараа байх сайхан. Харин спортын хувьд амбицтай шүү. Яагаад гэвэл амбицтай байж өнөөдрийн энэ амжилт гарах үндэс суурь болж байгаа. Тэмцээнд оролцохдоо заавал түрүүлэх ёстой шүү. Миний ард гэр бүл улс үндэстэн, үндэсний шигшээ багийнхан, дасгалуулагч, баг хамт олон харж хүлээж байгаа шүү гэж боддог. Тэгэхээр түрүүлэх ёстой. Медаль авах юм бол нутаг усандаа очих нүүртэй болно гэж боддог байсан.
Эх орон байхгүй бол хэцүү шүү дээ. Эх орон байхгүй бол амьдраад байх шаардлага байхгүй болов уу. Тэгэхээр эх орон амь амьдрал, эрх чөлөө юм. Миний хувьд үнэ цэнэтэй зүйл. Монгол Улсынхаа хилийг давахад л их сонин мэдрэмж төрдөг. Хүний нутагт намайг хувь хүн талаас нь харахгүй. Монгол Улсын тамирчин гэж харна. Тэгэхээр улсынхаа нэрийг өндөрт өргөж хичээж явахыг эрмэлздэг. Э