| | USD/MNT 0₮
Өнгөрсөн жилийн “Алтан цом”-ын эзэн Архангай аймгийн бөхчүүд энэ жил дахин цомын төлөө өрсөлдөхөөр шалгарсан билээ. Тэд хагас шигшээд Өвөрхангайн бөхчүүдтэй барилдаж 15:10-аар илүүрхсэн. Бөхийн өлгий нутаг болох Архангай аймгийн багт Улсын харцага Б.Зоригтбаатар, О.Мөнх-Эрдэнэ, С.Сүхбат болон аймгийн арслан Э.Мөнхжаргал, цэргийн заан Ө.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нар байна. Мөн багийн дасгалжуулагчаар улсын гарди Д.Рагчаа, улсын начин Ч.Ганзориг, нар ажиллаж байна. Харин тус багийнхан Ховд аймгийн бөхчүүдтэй алтан цомын төлөө өрсөлдөхөөр болсон.
Ховд аймгийн багт Улсын аварга О.Хангай, Улсын заан Б.Бат-Өлзий, Б.Пүрэвсайхан, Улсын харцага Г.Ганхуяг нар багтжээ. Өнөөдөр Монгол бөхийн өргөөнд гал гаргасан барилдаан болох бөгөөд аль аймаг нь аваргалж, хэн илүү барилдаж илүүрхэж олон давахыг нь таах бооцоо өндөртэй уралдаан зарласан байгаа ажээ.