| | USD/MNT 0₮

Жүжигчин Золоо гурав дахь хүүхдээ төрүүлж, луугийн ээж болно

Эрчүүдийн хүсэмжит бүсгүйчүүдийн жагсаалтад толгой цохиж явдаг жүжигчин Г.Золзаяа гуравдахь хүүхдээ төрүүлэх гэж байна. Тэрбээр бие давхар, луугийн ээж болох гэж байгаа гэдгээ олон нийтэд задлаж бичлэг хийжээ. Жүжигчин Золоогийн хувьд анхны нь нөхөр жүжигчин найруулагч Б.Тамир байсан бөгөөд тэд охинтой. Гэвч хамтын амьдрал, хайр сэтгэлдээ цэг тавьсан хоёр тус тусын зам мөрөө хөөсөн.

Харин Г.Золоо хоёр жилийн өмнөөс өөрөөсөө олон дүү залуу уран бүтээлч рэппер Roockie буюу Мөнхбаганатай үерхэж хамт амьдарч, хөөрхөн хүүтэй болсон. Хүү нь одоо хоёр настай бөгөөд залуу хосуудаа хүү, том охиноо дүүтэй болгохоор ийнхүү шийджээ.

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.