| | USD/MNT 0₮

“АН-ынхан “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг мушгиж, “МАЛЧИД”-ыг доромжилж байна

УИХ-аас хууль баталж, Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг өрнүүлж эхэлснээр  хоршиж нэгдсэн малчид жилийн зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн  зээлийг  арилжааны банкуудаас авах эрхтэй болсон. Үүний хүрээнд өнөөдрийн байдлаар нийт 645 “Шинэ хоршоо” байгуулагдаад байна. Ингэснээр 24 хоршооны 87 гишүүн малчин хөрөнгө оруулалтын зээл аваад байгаа юм. Ингэж малчид  үйлдвэрлэл эрхэлж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхээр ажиллаж эхлээд байгаа билээ.

Гэтэл АН-ынхан уг хөдөлгөөнийг улстөржүүлж, малчдыг их хэмжээний мөнгөнд менежмент хийх чадваргүй, зээлээ төлж чадалгүй өрөнд орно гэх мэтээр сөрөг мэдээлэл түгээж байгаад малчид эсэргүүцлээ илэрхийллээ.  Тэдний зүгээс “Шинэ хоршоо бол төр засаг малчдадаа, малчид нь хоорондоо хоршиж бие биедээ итгэсний үндсэн дээр  хэрэгжүүлж буй  арга хэмжээ” гэдгийг хэлж байна. 

Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын малчин Пүрэвдулам,  Төв аймгийн Эрдэнэсант сумын малчин Д.Гомбо-Очир, Архангай  аймгийн Цэнхэр сумын малчин Отгонпүрэв нарын зүгээс малчдаа төлөөлөн хэвлэлийнхэнд хандахдаа “Малчны зээлийн эргэн төлөлт 90 хувьтай байдаг.  Малчид авсан зээлээ ингэж хариуцлагатай төлдөг.  Гэтэл хоршсон малчдыг өрөнд орно гэж доромжилж болохгүй.  Малчдын зээлийн хувьд маш өндөр  хүүтэй байдаг.  Харин “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд малчдад маш бага хувийн хүүтэй зээлийг урт хугацаанд олгож байгаа нь бидний амьжиргаанд бодитоор үзүүлж буй дэмжлэг” хэмээн тодотгож байна.  

Мөн  АН-ын зүгээс бэлтгэн цацсан нэвтрүүлгийн талаар асуусан сэтгүүлчийн асуултад “Сонгуулийн жил болохоор ингэж улстөржүүлж байна. Шинэ хоршоо хөдөлгөөнийг илтэд мушгин гуйвуулж, малчин биднийг доромжилж байна”  хэмээн хариуллаа.  Түүнчлэн  арилжааны банкууд  эргэн төлөх чадвартай эсэхийг нь  бүрэн  судалж байж зээл олгож байгаа учраас өрөнд  орох тухай ойлголт байхгүй гэдгийг ч хэлж байна.

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.