| | USD/MNT 0₮

НИСЭХ ХҮЧИН ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 99 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

Өнөөдөр буюу 5-р сарын 24-ний өдөр Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 99 жилийн ой тохиож байна.Зэвсэгт хүчний агаарын цэргийн генерал, офицер, ахлагч, ажилтан албан хаагчид болон цэргийн нисэх хүчнийг хөгжүүлэхэд хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмад дайчид та бүхэнд Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 99 жилийн ойг тохиолдуулан баярын мэндчилгээ дэвшүүлье!

Монгол Улс дэлхийн 44 улсын 155 цэг рүү нислэг үйлдэх боломжтой болсон. Он гарснаас хойш агаарын тээврээр 650мянган зорчигч тээвэрлээд байна.

2024 онд нийт 2.2 сая зорчигч тээвэрлэхээр ажиллаж байна. Мөн АНУ-руу удахгүй анхны шууд нислэгээ эхлүүлнэ.

ТҮҮХЭЭС ДУРЬДВАЛ: 1925 онд Монголын хөх тэнгэрт анхны “Ю-13” онгоц дүүлэн нисэж, агаарын замыг нээн нисэх хүчний түүх эхэлснээс хойш манай нисгэгч, инженер техникийн бүрэлдэхүүн зэвсэглэлд байсан болон байгаа онгоцнуудыг чадварлаг эзэмшин, эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө амь бие хайрлалгүй тулалдаж, агаарын зоригт шонхрууд мэндэлснийг Зэвсэгт хүчний удирдлагаас өндрөөр үнэлж байдаг билээ.

Түүхийн хугацаандаа 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайн, 1940-1948 онд болсон Хилийн тулгаралтуудад байгуулсан баатарлаг гавьяа, ХХ зуунд Ази тивдээ сансрын уудамд хүнээ нисгэсэн анхдагч улс болж, эгнээнээсээ улсын баатар нэг, гавьяат нисгэгч тав, гавьяат техникч нэгийг төрүүлсэн цэргийн нисэхийнхний яруу алдар, бахархам амжилтыг баярын энэ өдөр тэмдэглэхэд таатай байна.

Хуулиар хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж, агаарын хил, орон зайгаа батлан хамгаалах, энхийг дэмжих ариун үйлс, олон улсын хамтарсан сургууль, дадлагад оролцсон амжилтаа бататгаж, Зэвсэгт хүчнийг мэргэжлийн чиг баримжаатай, чадварлаг болгон хөгжүүлэх зорилгыг хэрэгжүүлэхэд манлайлан оролцож, цэргийн мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх үйлсдээ өндөр амжилт гаргахыг хүсье.

Монголын хөх тэнгэр цэлмэг, хөөрөлт, буултын тоо нь тэнцүү байхын өлзийтэй ерөөлийг өргөе.

 

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.