| | USD/MNT 0₮
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ АНЭУ-ын Абу Даби хотноо энэ сарын 19-24-ний хооронд үргэлжилж байгаа билээ.
Өнөөдөр тэмцээний хүнд жингийн буюу эмэгтэйчүүдийн +78, эрэгтэйчүүдийн -100 болон +100 кг-ын жингийн барилдаанууд явагдах юм. Монгол Улсыг төлөөлж, эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл барилдах бол эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд ОУХМ Амарсайханы Адъяасүрэн нар барилдах гэж байна.
Дээрх жингүүдийн хэсгийн барилдаан 15:50 цагт эхлэх бол медалийн төлөөх барилдаанууд 21:50 цагт эхлэх юм.
Сануулахад, -48 кг-ын жинд барилдсан ОУХМ Б.Баасанхүү ДАШТ-ээс алтан медаль, -73 кг-ын жинд барилдсан ОУХМ Л.Анхзаяа хүрэл медаль хүртсэн. Өнөөдрийн байдлаар Монгол Улс медалийн чансаагаараа зургаадугаар байрт жагсаж байна.