| | USD/MNT 0₮

Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа ирэх сард болно

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/187 дугаар захирамжийн дагуу Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа 2020 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ээр зохион байгуулагдана. Цахим дуудлага худалдааны давуу тал нь  оролцохыг хүссэн хүн бүр интернетэд холбогдсон компьютер, гар утас, таблет зэрэг төхөөрөмжүүдийг ашиглан дуудлага худалдаанд байршил харгалзахгүй оролцох боломжтой юм. Дуудлага худалдаанд оролцохыг хүссэн иргэн, аж ахуйн нэгж нь хүсэлтээ 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 04 дүгээр сарын 08-ны өдрийн 08:30 цагийн хооронд www.mle.mn цахим системээр бүртгүүлнэ.

Дуудлага худалдаанд оролцох хүсэлт илгээх:

  1. Газрын биржийн цахим системд хэрэглэгчээр бүртгүүлэх /Иргэн бол иргэний үнэмлэх, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар хавсаргах/;
  2. Оролцох дуудлага худалдаанд хүсэлт илгээх /Дэнчин, хураамж төлсөн баримт хавсаргах/

Системээс таны илгээсэн хүсэлтийг шалгасны дараа таны хүсэлтийг баталгаажуулах эсвэл татгалзах хариу өгөх бөгөөд таны гар утсанд мессежээр болон имэйлээр мэдэгдэнэ. Оролцох хүсэлтийг зөвшөөрсөн тохиолдолд дуудлага худалдааны үнийн санал авах өдөр системд нэвтэрч өөрийн үнийн саналаа өгөх боломжтой болно.

Нэг иргэн, хуулийн этгээд хэд хэдэн дуудлага худалдаанд хүсэлт илгээн оролцож болох бөгөөд Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг болон дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцэх дэнчингийн мөнгийг оролцох дуудлага худалдаа тус бүрт тушаана.

Дуудлага худалдааны дэнчин, тэмдэгтийн хураамжийг доорх дансанд тушаана.

  • Банк: Нийслэлийн Төрийн сан
  • Данс: 100200051049
  • Хүлээн авагч: УБ.ГЗБАлба Дуудлага худалдаа
  • Гүйлгээний утга: Дэнчингийн үнэ, НГЗБТ-ний дугаар бичих

Дуудлага худалдааны үнийн саналыг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 09:00 цагаас эхлэх бөгөөд тухайн өдрийн 15 цаг 00 минут 00 секунд хүртэл энгийн горимоор авна. 15 цаг 00 минут 00 секундээс эхлэн 60 секундийн хүлээлтийн горимд шилжих бөгөөд хүлээлтийн хугацаанд үнийн санал ирүүлээгүй бол хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулна. Хүлээлтийн горимд шилжсэн үед үнийн санал ирүүлбэл ирүүлсэн үнийн санал бүрээс хойш дахин 60 секунд сунгагдах зарчмаар 17 цаг 00 минут 00 секунд хүртэл явагдах боломжтой.

Дуудлага худалдаанд хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулж, оролцогч тус бүрд газрын биржийн цахим системээр дамжуулан мэдэгдэнэ.

Дуудлага худалдаагаар олгох газрын байршил, зориулалт, дуудлага худалдааны анхны үнэ

Дүүрэг

Хороо

Газрын байршил

Зориулалт

Газрын хэмжээ /га/ 

Дуудлага худалдааны анхны үнэ нийт /төг/

 

 

1

Баянзүрх

5

Эрдэнэтолгой дээр

Үүрэн холбооны станц

0.009

2 381 219

 

2

Баянзүрх

11

Ургах наран хорооллын зүүн хойд уулан дээр

Үүрэн холбооны станц

0.007

631 553

3

Баянзүрх

11

Хуучин эмэгтэйчүүдийн хорих ангийн хойд талын толгой дээр

Үүрэн холбооны станц

0.01

842 214

 

4

Баянзүрх

20

Хуандайн аманд

Аялал жуулчлал

2.0

88 720 000

 

5

Сонгинохайрхан

2

Толгойтын эцсийн тойргийн зүүн хойд уулан дээр

Үүрэн холбооны станц

0.034

1 524 686

 

6

Сонгинохайрхан

21

Баруун турууны давааны баруун хойд талд

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл

0.5

1 500 800

 

7

Сонгинохайрхан

21

Ар Шижирийн аманд

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл

0.5

13 648 000

 

8

Сонгинохайрхан

21

Батсүмбэрийн зам дагуу, 347-р зөрлөг

Шатахуун түгээх станц

0.5

115 400 000

 

9

Хан-Уул

21

Морингийн гэр хорооллын урд

Орон сууц

0.4

45 309 200

 

10

Хан-Уул

21

Нисэх зурвасын урд талд 

Өвлийн хүлэмжийн аж ахуй

3.3

146 128 000

 

11

Налайх

5

Гандан уулын урд талд

Үйлдвэрлэл

0.5

9 650 000

 

НИЙТ

9.26

493 807 672

 

 

Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа ирэх сард болно
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.