| | USD/MNT 0₮
УИХ-ын ээлжит сонгууль болоход сар гаруй хугацаа үлдлээ. Тэгвэл өнгөрсөн даваа гарагт сонгуульд нэр дэвших хүмүүсийг зарласан. Энэ үеэр ардчилсан нам дотроо эсэргүүцэл илэрхийлсэн юм. Энэ тухай АН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Баттүвшин ийн хэллээ.
Тэрбээр, “Ер нь ямар хүмүүсийн нэр дэвшээд байгааг нь эсэргүүцэж байгаа нь ойлгомжтой байгаа байх. Халтмаагийн Баттулга гэдэг энэ хүн АН-ын гишүүн эсэх нь эргэлзээтэй. Яагаад гэвэл Ерөнхийлөгч байхдаа хууль ёсоор ардчилсан намын гишүүний эрхээсээ татгалзсан. Буцаад эрхээ сэргээсэн эсэх нь тодорхойгүй. Мөнх-Баясгалан гэдэг сэтгүүлч эмэгтэй Ардчилсан намын гишүүн биш гэдэг нь 100 хувь баталгаатай, магадлалтай. Норовын Алтанхуяг гэдэг хүн байгаа. Өөр нам байгуулаад явж байсан. Тэгээд тэр намаа яасан нь бүү мэд. Иргэд ардчилсан намд өргөдлөө өгөөд элссэн эсэх нь тодорхойгүй. Батзандан гэдэг хүн байгаа. Энэ хүнийг Батзандан гэдэг хүнийг Монгол даяар мэднэ. Энэ хүний ороогүй гараагүй нам гэж байхгүй” гэв.