| | USD/MNT 0₮
Гүртэн Төмөр буюу жүжигчин П.Баттөр маань дэлхийн кино урлагт дахин хүч сорихоор болжээ. Тэрээр өмнө нь Унгар, Англи, Австраль зэрэг улсуудын хамтарсан "1242 Geteway to the West" уран сайхны киноны Гүюг хааны дүрд сонгогдож байсан бол энэ удаад Хүн Гүрний Их Хаан Атиллагийн дүрийг дэлгэцэнд мөнхөлхөөр болоод байна. Мөн бас нэгэн баяртай мэдээ байгаа нь тус кино төслийн зохиолд Монгол хүний, монгол зохиол шалгарч батлагдаад байгаагаар зогсохгүй Монгол талын найруулгад Монгол найруулагч ажиллах болсон явдал юм. Ингээд жүжигчин П.Баттөр, Найруулагч, Сэмүүн студийн захирал Б.Баяр, зохиолч Н.Эрдэнэбат нартаа баяр хүргэж, цаашдын уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилт хүсье.