| | USD/MNT 0₮

Б.ГАНХУЯГ: “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” КОМПАНИЙН 30 ХУВИЙГ ЗАРАХГҮЙ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 30 хувийг зарах шийдвэр гарсан гэх мэдээлэл цахим орчинд болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан. Тэгвэл энэхүү асуудлаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягаас тодруулсан юм. Тэрбээр "Манай компанийн хувьд тийм зүйл байхгүй. IPO гаргахын хувьд төрийн эрх бүхий байгууллагуудаас ирүүлсэн зөвлөмж, чиглэлийн дагуу судалгааны ажил зохих шатандаа явагдаж байгаа.

Тавантолгойн ордыг цогцоор нь хөгжүүлэх ёстой. Бидэнд Гашуунсухайт болон Зүүнбаянгийн төмөр зам, угаах үйлдвэр, коксжих үйлдвэр, хүнд хөнгөн үйлдвэрүүд хэрэгтэй байна. Ингэхийн тулд бидэнд хөрөнгө оруулалт шаардлагатай. Үүнийг хэрхэн бүрдүүлбэл зохистойг судлах үүрэг чиглэлийг өгсөн. Үүний дагуу судалгааны ажил явагдаж байна. 

Дахин хэлэхэд, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 30 хувийг зарахгүй. Жилийн жилд сонгууль дөхөх үеэр ЭТТ ХК-тай холбоотой асуудал яригддаг. Ингэхдээ Монголын ард түмэнд үлдсэн цорын ганц стратегийн үүц болох Тавантолгойн ордыг улстөржүүлдэг. Ийм ч учраас ордыг нээгээд арван жилийн хугацаа өнгөрөхөд төмөр зам ч үгүй байж байна. Үүний хөгжлийг дахин зогсоож болохгүй тул хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нэг зүйлийг дахин дахин сануулж байгаа юм. Тодруулбал, "Эрдэнэс Тавантолгой" ХК өргүй болсон. Өргүй компанийн хөгжлийн замд саад болохгүй байхыг хүсэж байна" гэв.

Б.ГАНХУЯГ: “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” КОМПАНИЙН 30 ХУВИЙГ ЗАРАХГҮЙ
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.