| | USD/MNT 0₮

Үндэсний шигшээ багийн тамирчин Л.Анхзаяа Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ

АНЭУ-ын Абу Даби хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-24-ны хооронд зохиогдож байна. Олимпын эрхийн оноо олгох тус тэмцээнд 104 орны нийт эрэгтэй 326, эмэгтэй 307 буюу нийт 633 тамирчин оролцож байна. Энэ удаагийн тэмцээнд манай улсаас 18 жүдоч өөрсдийн авхаалж самбаа, хурд хүчээ сорихоор өрсөлдөж байгаагаас өнөөдөр эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Л.Анхзаяа Бразилын бөх Даниэль Каргниныг нэмэлт цагт торгуулиар ялснаар хүрэл медаль хүртлээ.

Дэлхийн шинэхэн медальтан болсон Л.Анхзаяа тус тэмцээний хоёр дахь медалийг хүртсэн ба түүний өмнө Б.Баасанхүү алтан медалийн эзэн болсон билээ. Ийнхүү Л.Анхзаяа жүдо бөхийн ДАШТ-ээс Монголын баг тамирчдын 29 дэх медаль, 18 дахь хүрэл медалийг хүртсэн байна. Хүрэл медаль хүртсэний дараа Л.Анхзаяа “ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэндээ баяртай байна. Бэтгэл, сургуулилалт жигдрээд таарсан байсан. Бэлтгэлээ сайн хийсний үр дүн гарлаа. Үнэхээр сайхан байна. Багш нар маань өөрсийнхөө чаддаг зүйлийг хийгээрэй гэсэн. Эхний тойргоос авахуулаад бүх өрсөлдөгчид маань хүнд даваа байлаа. Өөрийнхөө чаддаг зүйлсийг хийж явсаар энд хүрлээ. Шишгээ багийнхаа бүх багш нар, арын алба, гэр бүлийнхэндээ баярлалаа гэж хэлье” хэмээн хэлсэн байна.

 

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.