| | USD/MNT 0₮

Амралт, сургалтын төв, фитнессийн үйл ажиллагааг НЭЭХГҮЙ

Нийслэлийн Онцгой комиссын шуурхай ажлын хэсгийн хуралдаан өчигдөр болсон. Хуралдааны үеэр Хотын Захирагч ариутгал халдваргүйтгэлээ сайтар хийж, элдэв зөрчил дутагдал гаргаагүй зарим аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг өнөөдрөөс нээнэ. Энэ нь гуравдугаар сарын 10-ны шийдвэрээр үйл ажиллагааг нь зогсоосон байгууллагуудад хамаатай. Гэхдээ ариутгал, халдваргүйтэлийн ажлыг цаашид ч орхигдуулж болохгүй. Мөн иргэдийн зүгээс сургалтын төв, фитнесс, спортын танхимыг нээх санал ирүүлсээр байгаа. Үүнтэй холбоотойгоор зарим амралт, сургалтын төв, фитнесс, ууланд гарч агаар салхинд алхах гарцуудыг нээж эхлэх боломжийг судлахыг үүрэг болгосон. 

Харин мэргэжлийн байгууллагууд уг асуудлыг судлаад одоогоор үйл ажиллагааг нь нээх боломжгүй хэмээн дүгнэсэн байна. 

Амралт, сургалтын төв, фитнессүүдийн үйл ажиллагааг НЭЭХГҮЙ
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.