| | USD/MNT 0₮
Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси болон Гадаад хэргийн сайд нарын зорчиж явсан нисдэг тэрэг Ням гарагт /2024.05.19/ осолдсон билээ. Улмаар эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байсан юм. Ираны төв телевиз Ерөнхийлөгч Эбрахим Раиси, Гадаад хэргийн сайд Хоссейн Амир-Абдоллахиан болон бусад хүмүүс амиа алдсан болохыг мэдээлсэн. Тэгвэл Ираны ард иргэд түүнийг үхэлд гэж баярлан, салют буудуулж байна. Учир нь Раиси 2021 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан. Тэрээр албан тушаалд орсноосоо хойш ёс суртахууны хуулиудыг чангатгаж, засгийн газрын эсрэг жагсаалыг дарж, дэлхийн хүчирхэг гүрнүүдтэй цөмийн хэлэлцээр хийхийг идэвхтэй дэмжсэн гэж Ройтерс агентлаг тэмдэглэжээ.
Мөн Аравдугаар сарын 7-нд Ираны холбоотон Хамас Израиль руу довтолж, Газын зурваст дайн дэгдээснээс хойш Ойрхи Дорнод даяар Ираны бүлэглэлүүдийн мөргөлдөөн гарч байсныг тус агентлаг мөн дурссан байна. Ираны улс төрийн тогтолцоонд 1989 оноос хойш дээд удирдагчаар ажиллаж байгаа 85 настай Хаменеи бүх томоохон бодлогод шийдвэр гаргах эрх мэдэлтэй бөгөөд олон жилийн турш Райсигийн бодлогыг дэмжиж ирсэн Хаменеигийн залгамж халаа болох хамгийн өндөр магадлалтай өрсөлдөгч гэж олон хүн үздэг байв.