| | USD/MNT 0₮
Дуучин Ч.Уранхолбоо өнөөдөр Алдар эхийн нэгдүгээр одон авлаа. Энэ үеэр манай уншигчидтай өөрийн сэтгэгдлээ хуваалцаж ийн хэлэв.
Тэрбээр, “Сэтгэгдэл маш өндөр байна. Хүний хорвоогийн хамгийн чухал хариуцлагатай сахилга батыг шаарддаг ажил мэргэжил бол ээж байх. Энэ их гайхамшигтай үүргийг хариуцлагатай авч явдаг ээжүүддээ чин сэтгэлээ баяр хүргэмээр байна. Миний хувьд сэтгэгдэл маш өндөр байна. Догдлон, хоног тоолон энэ өдрийг зорин ирлээ. Хоёрдугаар одон дээр юу болсон нь мэдэгдэхгүй одон авч байсан. Яагаад гэхээр хоёр ихэр жоохон маань төрчихсөн. Дээд талын гурван эгч нь нэлээн бага байсан. Энэ удаад харьцангуй тайван. Ажил төрөл ихэнх зүйл маань жигдэрчихсэн ийм үед одонгоо авлаа. Ер нь хүүхдүүд дандаа жоохон байхгүй. Энэ үед бие ээ даах үед гараанаас гардаг. Тэгэхээр бүх ээжүүд маань аз жаргалтай байгаасай” гэлээ.