| | USD/MNT 0₮

Дөргөний эрэг дээрх 247 арга хэмжээ 7 хоног үргэлжилнэ

“Ганц бие залуус”-ын чуулга уулзалт ирэх 7 дугаар сарын 24-нд Говь-Алтай аймагт Дөргөн Хатан нуурын эрэгт долоо хоног үргэлжилнэ. Тодруулбал, Говь-Алтай аймгийн засаг дарга О.Амгаланбаатарын санаачилгаар эхэлсэн уг арга хэмжээ энэ удаад баруун таван аймаг болон Монголын өнцөг булан бүрт суугаа залуусыг урьжээ. Мөн чуулганаас танилцаж, хосоо олсон залуусыг төрийн бодлогоор дэмжиж, өргөө цагаан гэрээр нь хангаж 50 тооны бог мал өмчилж өгөх юм байна. 

Өнгөрсөн 2022 онд аймгийн Засаг даргын санаачлагаар аймгийн гэр бүлгүй залуучуудын чуулга уулзалт анх удаа "Дөргөн хатан" нуур бааз дээр болж, 300 залуу оролцож, олон залуус хос болон гарч, хурим найраа хийж байжээ. 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.