Сунгалтын дасгалыг тогтмол хийхийн ашиг тус
Хүн хөдөлж биш хөшиж үхнэ гэж ярьдаг. Сунгалтын дасгал хөдөлгөөн, алхалтыг маш сайн хийснээр биед гарах эерэг өөрчлөлтүүд олон байдаг ажээ. Сунгалт хийж эхлэх үед хүний биеийн булчин болон үе холбоосон дээр цусны эргэлт идэвхждэг. Өөрөөр хэлбэл, хүний бие организм өөрийгөө суллах үедээ суллаж, бэхжүүлэх хэсгүүдээ бэхжүүлж дасан зохицох процесс явагдаж эхэлдэг гэсэн үг. Тодруулбал, хүн та сунгалтын дасгалыг тогтмол хийснээр дараах үр дүнд хүрнэ.
1. Нойрондоо сайжирч, илүү бат бөх сайн унтдаг болно.
2.Үе мөчний сунгалт сайжирна.
3.Бага ядарна.
4.Нурууны өвдөлтийг намдаана.
5.Ажлын бүтээмж илүү нэмэгдэнэ.
6.Бие махбодийн зохицуулалт сайжирна.
7.Стресс багасна. Сунгалтын дасгал нь зөвхөн тамирчдад төдийгүй суугаа ажилтай хөдөлгөөний дутагдалтай хүмүүст ч маш үр дүнтэй гэдгийг мэргэжлийн эмч нар хэлж, сунгалт хийхийг зөвлөдөг ажээ. Тиймээс дээрх дасгалуудыг хийхийн тулд биед өвчин мэдрүүлэхгүй тулд амьсгалаа зөв авахыг анхааруулж байна. Мөн дасгалыг байрлал бүрээр өглөө оройдоо 30-60 секунт хийж болно.