| | USD/MNT 0₮

Уриалга: Бүтэн жил зарагдаагүй үлдсэн бүх амттай хогнууд бэлэг болж боогдох тул татгалзъя

Хэдхэн хоногийн дараа эх үрсийн баяр улс орон даяар өргөн дэлгэр болно. Үр хүүхдээ баярлуулах гэсэн аав ээжүүд ах дүүс нь уут дүүрэн дүүрэн бэлэг өгдөг уламжлалтай. Бэлэг нь юу бэ гэхээр нөгөө л сахрын агууламж ихтэй элдэв янзын эрээн мяраан өнгийн ууттай чихэр жимснүүд байна. Хүүхдийн эмч Мөнгөнчөдөр уриалга гаргажээ. Тэрбээр "Бүтэн жил зарагдаагүй үлдсэн бүх амттай хогнуул бэлэг болж боогдоно. Цахим уриалгад нэгдэхийг уриалж байна. Нэг уут бэлгэнд Ойролцоогоо 420 гр сахар агууллагддаг. Нэг баяраар хүүхэд хэдэн уут бэлэг иддэг вэ. Уг нь бол шинэ жилээр хүүхдүүдэд хамгийн гоё бэлэг өгөх ёстой. Гэтэл манайд худалдаалагдаж байгаа бэлэгнүүд бараг тухайн ондоо зарагдаагүй, хугацаа дуусах дөхсөн, эсвэл хамгийн муу чихэр, хийжүүлсэн ундаа, пиченээ бүгдийг нь нийлүүлээд бэлэг нэртэй уутлаад өгдөг. Энэ нь хүүхдийн дотор эрхтнүүдэд огцом ачаалал өгч, цочмог үрэвсэл, хордлого үүсэх эрсдэлтэй хэт их сахарын агууламжтай чихэр печень, хийжүүлсэн гаазтай ундаа гэх мэт чанаргүй баталгаагүй бүтээгдэхүүнээр хүүхдийг хуурч хордуулахаа больцгооё. Өөр олон төрлийн бэлэгний сонголтууд нэмэгдсэн  байгаа цаг үе шүү" гэж уриалга гаргажээ. 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.