| | USD/MNT 0₮

Дуучин А Cool буюу Б.Анхбаяр: Удахгүй мэндлэх үрийнхээ төлөө илүү хичээнэ

Дуучин А сool буюу дуучин Б.Анхбаяр төрийн ажлаа хүлээлгэж өгөөд гэр бүлийнхээ хамтаар БНСУ-ыг зорьсон билээ. Хууль дүрмийнх нь дагуу тус улсад ажиллаж амьдарч байгаа дуучин залуугийнх удахгүй шинэ хүнээр бүл нэмэх нь ээ. Тэрбээр энэ талаараа эхнэрийнхээ жирэмсэн зургийг хийгээд "Удахгүй мэндлэх үрийнхээ төлөө аав нь хичээх болно. Чамдаа баярлалаа. Чамдаа хайргүй байхын аргагүй" гэж сэтгэлийн үгээ илэрхийлжээ. Хосууд нэг хүүтэй. Гэхдээ дуучин залуу өмнө нь амьдралтай байсан бөгөөд бас нэгэн хүүтэй юм. Хоёр хүүхдийн аав тэрбээр гурав дахь хүүхдээ тэсэн ядан хүлээж байгаа бололтой. Мөн түүнчлэн "Энэ дэлхий дээр юугаар ч сольшгүй үнэт зүйл бол Гэр бүл минь хамгийн үнэтэй, эрхэм нандин үнэнч зүйл минь" гэжээ. 

 

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.