| | USD/MNT 0₮

Дэлхийн дээвэрт нар жаргаж, мандахыг хараад, зогсолтгүй тэмүүлсэн зорилгоо биелүүлээд хорвоогоос халилаа

Дэлхийн дээврийг эзлэх гэж яваад харамсалтайгаар Монгол уулчин амиа алдлаа. Дэлхийн уулчид талийгаач Ц.Өсөхжаргалын гэр бүлд гүн эмгэнэлэ илэрхийлжээ.  Уулчдыг нэгтгэдэг Everest Today пэйж хуудас: "Дэлхийн дээврийн өмнөд ноён оргилд уулчин Цэдэндамбын Өсөхжаргалыг уулчдын гэр бүл 53 насанд нь үүрд алдлаа. Нэмэлт хүчилтөрөгчгүй, шерпагүй оргилд гарах гэсэн түүний оролдлого нь няцашгүй хүсэл зориг, ууланд авирах хүсэл тэмүүллийн талаар маш их зүйлийг өгүүллээ. Түүний хайртай хүмүүст дэлхийн уулчдын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж байна. Ц.Өсөхжаргал минь тайван амгалан нойрсоорой" гэжээ.

Талийгаач Ц.Өсөхжаргал нь Монгол Улсын зөвлөх инженер, хүний дээд хөдөлмөрч бизнесмэн, мундаг уулын тамирчин байлаа. Хүүхэд байхаасаа анги хамт олноо хошуучилж, манлайлж, олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй оролцдог нэгэн байсан гэж ангийнхан нь дурсан ярьж байна.  Амьд үлдэх магадлал тун бага ч аавын хөвгүүд зорьсондоо хүрэхээр сэтгэл шулуудсан байжээ. Зорилгодоо заавал хүрч, оргилд нь гарсан гэдэгт найдаж байна. Эцсийн амьсгалаа авталаа оргил өөд тэмүүлсэн зориг, зорилго хүч хөдөлмөрийг тань Монгол түмэн биширч байна. Зорилгоо биелүүлээд хорвоогоос хальжээ. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө эрсдэл тээж мацсан юм. Тийм их зориг тэвчээр хүн болгонд байхгүй учраас эр зоригийг нь хүндэлж, мэхийн ёсолж байна. 

Талийгаач гэр бүлтэй бөгөөд хайртай хань нь явахад нь мөнгөн аяга дүүрэн сүү амсуулж, зорьсноо бүтээгээд эрүүл саруул үр хүүхэд хань ижил элгэн садандаа эргэн ирээрэй гэж ерөөж буй зураг нь үлджээ. Дэлхийн дээвэрт нар мандах, жаргахыг харсан талийгаачийн ар гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. 

 

Дэлхий дахинд

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.