Нагао Казүкиро эмч: Алхах төдийд өвчний 90 хувь нь эдгэрнэ
Японы Нагао Казүкиро эмч “АЛХАЛТ” гэсэн ном бичсэн бөгөөд уг номынхоо урд хавтсан дээрээ “Алхах төдийд өвчний 90 хувь нь эдгэрнэ” гэж бичсэн нь, уншигчдын сонирхол татаад байгаа билээ.
Нагао Казүкиро эмч олон жилийн судалгаан дээрээ тулгуурлан, алхалтын ач тусын талаар 4 цуврал ном бичсэн аж.
Тэрбээр, АЛХАХ ҮЕД:
1.хүний ГЕН ӨӨРЧЛӨГДӨЖ, ШИНЭЧЛЭГДЭЖ БАЙДАГ учраас, дархлаа сайжирч, өвчин эдгэдэг.
2.ТЕЛОМЕР ЭС УРТАСДАГ учраас, хавдар болон бусад өвчнөөс сэргийлэх боломж бий болдог.
3.ГЭДЭСНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА САЙЖИРЧ, ашигтай ба ашиггүй бактерийн тэнцвэрийг гэдэс маш сайн зохицуулснаар, биед туссан өвчин эдгэх ба цаашид өвчлөхгүй байх боломж үүснэ.
4. ТЕСТОСТЕРОН хэмээх дааврын ХЭМЖЭЭ НЭМЭГДДЭГ учраас, уургийн нийлэгжилт нэмэгдэн, бодисын солилцоо сайжирч, өөх тосны солилцоог идэвхжүүлдгээс гадна, булчингийн хүч чадал нэмэгдэнэ. (Тестостеронийг хүний биед байгалиас заяасан допинг гэж үздэг бөгөөд, хэт ихдэх ба хэт багасах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй)
5.СЕРОТОНИН, ДОПАМИН зэрэг аз жаргалын гормон ялгардаг учраас, урам зориг, эрч хүч биед бий болж, санаа сэтгэлийн хүч бий болсноор, алив өвчнөөс амархан ангижрах боломж бий болдог.
Ийнхүү, хүн өдөр бүр тогтмол 2000 – 10000 алхсанаар, дараах өвчнөөс бүрэн ангижрах боломжтой гэсэн дүгнэлтийг Нагао Казүкиро эмч хийсэн байна. Үүнд: Өдөрт
- 2000 алхвал, өвчлөвч, хэвтэрт орохгүй
- 4000 алхвал, сэтгэл гутралд орохгүй
- 5000 алхвал, зөнөгрөхгүй, зүрх судасны өвчин тусахгүй
- 7000 алхвал, хорт хавдруудаас сэргийлж чадна. Гэдэс, ходоод өвдөхгүй, яс сийрэгжилтээс сэргийлж чадна.
- 8000 алхвал, даралт ихсэхгүй, чихрийн шижин тусахгүй, таргалахгүй, нойргүйдэхгүй, ууц нуруу өвдөхгүй.
- 10000 алхвал, бүх өвчнөөс бүрэн сэргийлж чадах бөгөөд, янз бүрийн өвчтэй байсан бол эдгээр нь 90 хувь илааршина. Ийм учраас Нагао Казүкиро эмч аливаа өвчнийг эмээр эмчлэхээс илүүтэйгээр алхалтаар эмчлэх боломжтойг судалгаагаараа баталсан ажээ. Нагао Казүкиро өдөрт ядахнаа, 3 удаа 15 минут алхах, эсвэл, 3 удаа дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөж байна. Тогтмол алхдаггүй хүн өвчнөө эдгээх гэж, эмэнд хамаг мөнгөө зарцуулдаг бол, өдөр бүр 2000 – 10000 алхдаг хүн өвчлөх нь маш бага тул,тэдэнд эмийн сан руу очих хэрэгцээ шаардлага тун бага гардаг гэнэ. Тэрбээр өдөрт дунджаар 7000 алхах нь тун сайн гэж үзсэн байна. Хүн хөдөлгөөн хийж л байвал, өвчин үл тусаж, урт наслах боломжтой гэдгийг, Нагао эмч баталсан.
Харин, архи, тамхи зэрэг хорт зуршил, буруу хооллолт, хэт орой унтах зэрэг нь алхалтын ач тусыг үгүй хийдэг талтайг, анхаарууштай ажээ. Нэгэн залуу: "Би өдөр бүр машинаараа ажилдаа явна. Ажилдаа очоод, компьютерийн ард суугаад өнжинө. Ажил тараад, гэртээ ирээд, буйдан дээрээ суусаар, нэг л мэдэхэд, унтах цаг болно. Энэ бүхнийг бодохлоор, өдөрт 1000 алхаж байгаа юм уу? Ядаж 2000 алхах сан" гэж ярьжээ.
Нэгэн Япон хүн "Би ажил руугаа метрогоор явдаг. Ажлын газраасаа 1 юм уу, 2 буудлын наана бууж, алхсаар ажилдаа очдог. Орой метрогоор харихдаа, мөн л гэрээсээ 1 юм уу, 2 буудлын наана буугаад, алхдаг. Ингэхгүй бол, өдрийнхөө алхалтыг хийж амждаггүй" гэж ярьсан байна. Алхалт хийх боломж гаргая гэвэл, гардаг л юм байна даа. Алхаж хэвшицгээе.