| | USD/MNT 0₮
Аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв нь нярайн төрөлхийн эмгэгийг эрт илрүүлэх төвтэй боллоо. НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр АШУИС-ийн Нярайн скринингийн төвийн салбарыг энд нээж байгаа юм.
Хүүхэд төрсний дараах 24-72 цагт багтаан скрининг шинжилгээг хийдэг бөгөөд төрөлхийн болон удамшлын эмгэгтэй эсэхийг илрүүлж, эрт үед нь цаг алдалгүй оношлох, эмчлэх боломжтой болж байна.
Энэ шинжилгээгээр 50 гаруй төрлийн өвчнийг илрүүлж нярай, хүүхдийн өвчлөлийг бууруулах, хөгжлийн бэрхшээл үүсэхээс сэргийлдэг учир аймгуудын БОЭТ-ийг түшиглэн нэвтрүүлэхийг Эрүүл мэндийн сайд дэмжин ажиллаж байгаа аж. ЭМДҮЗ-ийн 2024 оны 06 дугаар тогтоолоор нярайн скрининг шинжилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх шийдвэрийг гаргажээ.