| | USD/MNT 0₮
Сүхбаатарын талбайд өчигдөр /2024.05.16/ ОБЕГ-ын алба сурталчлах өдөрлөг болж өндөрлөсөн юм. Тэгвэл Япон Улсын Жайка Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах, чадавхыг бэхжүүлэх төслийн хүрээнд олон нийтэд энэ талаар танилцуулж байв. Иймд бид Улаанбаатар хотын газар хөдлөлт түүний гамшгийн тухай Жайка төслийн багийн ахлагч Киётака Овадатай ярилцлаа.
-Сүүлийн үед Улаанбаатар хотын газар хөдлөлтийн давтамж ойртож буй. Энэ тухай мэдээлэл өгнө үү?
-Газар хөдлөлтийн тухайд гэвэл урьдчилан таамаглах боломжгүй байдаг. Гэхдээ Улаанбаатар хотын эргэн тойронд байршиж байгаа хагарлуудыг Улаанбаатар хотын төв, улаан зураасаар тэмдэглэсэн . Тухайлбал Гүнжийн, Хустайн хагарал, Улаанбаатар хотыг хөндлөн зүссэн хагарал мэдэгдсэн. Тиймд Гүнжийн Эмээлтийн Хустайн Улаанбаатарын гэсэн дөрвөн гол хагарлыг олж тогтоосон. Энэ хагарлуудаас эмээлтийн хагарал хэзээ л бол хэзээ хөдөлж хагарах магадлал өндөр гэж гарсан.
-Хэрэв газар хөдөлсөн тохиолдол, гамшгийн тооцоолол гарсан уу?
-Ер нь Улаанбаатарт газар хөдлөлт болсон тохиолдолд ямар гамшиг гарах тухай судалж байсан. Гэхдээ газар хөдлөлтийн улмаас нийт Улаанбаатар хотын 30-40 мянган өрх өртөх магадлалтай гэж гарсан. Үүн дээр нэг анхаарах зүйл нь өрхөөр тооцооллыг гаргасан байгаа. Тэгэхээр хүн нэг тус бүрээр тооцоолбол өндөр тоо гарах боломжтой.
-Одоогоор Улаанбаатар хотын барилгууд газар хөдлөлтөд хэр тэсвэртэй талаар судалгаа байгаа юу?
-Тэгэхээр одоогийн барилгын стандартыг 8 эсхүл 9 балл байхаар төлөвлөх шаардлагатай гэж заасан. Үүнийг шинээр барих барилгад хэрэгжүүлж байгаа учир стандартыг ханган ажиллаж байгаа гэж болно. Нөгөөтээгүүр одоо байгаа хуучин барилгууд газар хөдлөлтөд тэсвэрлэх нь хэр байна вэ гэдэг нь асуудалтай. Үүнд чиглүүлж барилга байгууламжийг барьж, гүйцэтгэх шаардлагатай.
-Улаанбаатар хотод байгаа барилгууд газар хөдлөлтийн хэдэн баллд тэсвэртэй бол. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Яг үүнтэй холбоотой Нийслэлийн холбогдох байгууллага барилга байгууламжийн газар хөдлөлтийн тэсвэржилтийн үнэлгээ хийдэг. Энэ үнэлгээний аргыг манай төслийн нэгдүгээр үе шат буюу 2016-2019 оны хооронд хэрэгжүүлж, хамтарч ажилласан. Тэр үнэлгээний аргачлалаар баригдаж байгаа барилгуудыг ямар газар хөдлөлтөд тэсвэртэй байгаа тухай үнэлээд тэсвэргүй үнэлэхэд стандартын хэрэгжилтийг нэмэгдүүлэх шаардлагатай гэдэг хариу гарсан.
Сэтгүүлч: А.Булганчимэг