| | USD/MNT 0₮
Нийтийн тээврийн хэрэгслээр тав тухтай, зорчих боломжийг нэмэх зорилгоор нийтийн тээврийн хэрэгслийг утасгүй интернэтээр тоноглоно.
Нийслэлийн Өмчийн харилцааны газраас автобусанд суурилуулсан самбар, дэлгэц болон дотор, гадна орон зайг зар сурталчилгааны зориулалтаар түрээслэх түрээслэгчийг шалгаруулах нээлттэй сонгон шалгаруулалтыг өнгөрсөн сарын 8-26-нд зохион байгуулахад “Лариско медиа групп” ХХК шалгарсан байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу тус компанитай “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК, “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ” байгуулав.
Ингэснээр нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудыг тусгай төхөөрөмжөөр тоноглож, нийтийн тээврээр үйлчлүүлж буй иргэд өндөр хурдны интернэтэд үнэгүй холбогдох боломжтой болж байна. Мөн 6.00-22.00 цагийн хооронд 14 цагийн турш мэдээ, мэдээлэл, соён гэгээрүүлэх, соёлыг түгээх агуулга бүхий контентыг цаг алдалгүй бэлтгэн, зорчигчдын хэрэгцээнд нийцсэн тэнцвэртэй, бодит мэдээ мэдээллийг хүргэх юм.
“Лариско медиа групп” ХХК нь хувийн хэвшлийн, үндэсний медиа технологийн компани бөгөөд CNBC Mongolia брэндийн онцгой эрхийг эзэмшигч юм. Хамтын ажиллагааны хугацаанд “Лариско медиа групп” ХХК 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. CNBC-гийн олон улсын баг Лондон, Токио, Сингапур зэрэг дэлхийн томоохон хотуудын транзит медиа салбарт мөрдөгдөж буй жишиг стандартуудыг Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх аж