| | USD/MNT 0₮

СУРВАЛЖИЛГА: ОБЕГ-ын Алба сурталчлах өдөрлөгийн үеэр аврах ажилчид 1300 метрийн өндрөөс шүхрээр буулаа

Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойд зориулсан “Алба сурталчлах өдөрлөг” өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байна. Энэ үеэр алба хаагчид үзүүлэх сургуулилалт хийж, тус байгууллагын онцлог, төрөл мэргэжлийн хувцас хэрэглэл, аврах ажиллагаанд ашиглагдаж байгаа техник хэрэгсэл болоод эрүүл мэндийн тусламж, гамшгаас хамгаалах мэдлэг олгох зорилготой аж. Түүнчлэн Монгол Улсад гурван ширхэг байдаг аврах ажиллагааны нисдэг тэргийг нислэгийн баг хөөргөж, иргэдэд танилцуулав.

Шүхрийн зааварлагч Ахлах дэслэгч Б.Тэлмэн, “Би сая 1300 метрийн өндрөөс шүхрээр бууж үзүүлэх тоглолт хийлээ. Би ОБЕГ-т шүхрийн зааварлагч бүлгийн даргаар ажилладаг. Би өөрөө шүхрийн спортын үндэсний шигшээ багийн тамирчин. Азийн аварга болон ОХУ-д тэмцээнд нэлээн хэдэн жил оролцсон. Манайд шүхрийн спорт хөгжиж эхэлж байна. Жижиг онгоцтой болсон. Миний ард байгаа онгоцыг гамшиг ослын дуудлагын үед ашиглана. Бидний үндсэн чиг үүргийн хувьд хязгаарлагдмал орчин буюу машин тэрэг орохгүй үед шүхрээр нисдэг тэргээр бууж аврах ажиллагаа хийдэг” гэв.

ВИДЕО:https://fb.watch/s5qA6g8s6N/

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.