| | USD/MNT 0₮

Онцгой байдлын алба хаагчид нисдэг тэргээр үзүүлэх сургуулилалт хийж байна

Өнөөдөр өглөөнөөс эхлэн Улаанбаатар хотын дээгүүр нисдэг тэрэг эргэлдээд байгаа юм. Энэ нь ямар учиртайг ОБЕГ-аас тодруулахад "Үзүүлэх дадлага хийж байгаа" гэж тайлбарлав.

Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойд зориулсан “Алба сурталчлах өдөрлөг” өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байгаа юм байна. Энэ үеэр алба хаагчид үзүүлэх сургуулилалт хийж байгаа аж.

Уг өдөрлөг нь тус байгууллагын онцлог, төрөл мэргэжлийн хувцас хэрэглэл, аврах ажиллагаанд ашиглагдаж байгаа техник хэрэгсэл болоод эрүүл мэндийн тусламж, гамшгаас хамгаалах мэдлэг олгох зорилготой байна.

Өдөрлөг 16:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.