| | USD/MNT 0₮

МУГТ М.Анхцэцэг ПАРИС-2024 ОЛИМПЫН ЭРХЭЭ АВЛАА

Энэ сарын 15-нд буюу өчигдөр Олон Улсын хүндийн өргөлтийн холбооноос эмэгтэйчүүдийн 81-ын жинд өрсөлдөх тамирчдын нэрсийг зарласан. Энэ жингийн топ 10-т Ази тивээс хоёр тамирчин багтсаны нэг нь МУГТ М.Анхцэцэг бөгөөд тэрбээр өнгөрсөн сард болсон олимпын эрхийн сүүлийн тэмцээний дараа чансаагаараа 13-т бичигдэж байсан юм. Зөвхөн 10 тамирчинд "Парис 2024" тийз олгогдох ба Хойд Солонгосын тамирчин жингээ тэргүүлж байгаа ч олимпод өрсөлдөхгүй тул М.Анхцэцэг 10 дугаар байранд бичигдсэнээр дөрөв дэх олимпын наадамдаа өрсөлдөхөөр болсон нь энэ юм. Учир нь эрхээ авсан зарим орны тамирчид энэ жингийг сонгоогүй аж.

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.