| | USD/MNT 0₮
ТЦА-аас зам тээврийн ослоос урьдчилан сэрэмжлүүлэх үзүүлэнг өнөөдөр үзүүллээ. Эхлээд жолооч хөдөлгөөн эхлэх дээ анхаарал, болгоомжтой байхыг анхааруулсан кэйсийг харуулав.
ТЦА-ны УСХ-ийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир: -Зуны дэлгэр цагт иргэд амарч зугаалах, нэгнийдээ зочлох үедээ айл гэрийн аз жаргал болсон хүүхдийг санамсаргүй байдлаар мөргөж гэмтээх, амь насыг хохироох харамсалтай тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдээд байна. Ослыг кэйсээр бид харууллаа. Нөхцөл байдлын талаарх мэдээллийг та бүхэнд товч хүргэе. 2021 онд хөдөлгөөн эхлэх дээ зам орчноо шалгаагүйн улмаас 23 хүүхдийн амь нас хохирсон. Насны хувьд ой гарантайгаас 4 хүртэлх насны хүүхдүүд. 2022 онд 14 хүүхэд тээврийн хэрэгслийн сохор бүсэд байсны улмаас амь насаа алдсан. 2023 онд 8 тохиолдол бүртгэгдэж байсан. Он гараад 2 тохиолдол бүртгэгдлээ. Тиймээс энэ талаар сэрэмжлүүлж байгаа юм. Энэ онд болсон хоёр тохиолдлыг товч дурдъя.
Говь-Алтай аймагт дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 16 цагийн орчимд Harrier маркийн автомашинтай хөдөлгөөн эхлэх дээ 4 настай эрэгтэй хүүхдийг дайрч амь насыг хохироосон.
Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт дөрөвдүгээр сарын 16-ны 13 цагт хөдөлгөөн эхлэх дээ приус-20 маркийн автомашинаар дөнгөж ой хүрч байсан охиныг дайрч амь насыг нь хохироосон.
Он гарснаар хөдөлгөөн эхлэхдээ хүүхдийн амь насанд хүрсэн хоёр тохиолдол бүртгэгдчихээд байна.
Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар хүүхэд өртсөн 274 осол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. 274 ослын улмаас 297 хүүхэд гэмтэж, бэртсэн. 12 хүүхдийн амь нас эрсэдсэн.