| | USD/MNT 0₮

Ипотекийн зээлд 20 мянган иргэн хамрагдах хүсэлтээ гаргажээ

Энэ сарын 1-ний байдлаар, улсын хэмжээнд нийт 20 мянган иргэн ипотекийн зээлд хамрагдах хүсэлтээ гаргаад байна.

Тэдгээрийн 3520 нь орон нутагт, 16531 нь нийслэлд орон сууц худалдан авах хүсэлтээ гаргасан иргэд аж. Харин оны эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд 2600 гаруй иргэн ипотекийн зээлд хамрагдсан байна.

УИХ-аас өнгөрсөн сард Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг батлаад буй. Тус хуулийн хүрээнд хэрэгжих Хуримтлалын сан нь бэлэн бус хэлбэрээр иргэдийг дансжуулах замаар орон сууцжуулах юм. Одоогийн байдлаар, Монголбанк арилжааны банкуудтай хамтран ажиллаж, ипотекийн зээлийн эх үүсвэрийг 1.2 их наяд төгрөг болгон нэмэгдүүлээд байна.

Ингэснээр хүлээлгэд байсан 10 мянган өрх орон сууцны зээлийн хөтөлбөрт хамрагдах боломж бүрджээ. 

Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.