| | USD/MNT 0₮
Тавдугаар сарын 15-н буюу өнөөдөр “Олон улсын гэр бүлийн өдөр” тохиож байна.
Үндэс, суурь сайтай ямарваа нэгэн зүйл нурах байтугай ганхах нь бараг үгүй. Ийн адил улсын үндэс бол гэр бүл юм.
Гэр бүл нийгмийн хамгийн бага нэгж хэдий ч асар их үүрэг хариуцлага үүрч улс эх орны үндэс суурь нь болж өгдөг онцлогтой. Тийм учраас энэхүү хэлхээг бат бөх байлгах үүднээс НҮБ-ын Ерөнхий ассамблей гаргаснаас хойш 31 жил өнгөрчээ. Монгол Улс эл өдрийг 2003 оноос 21 дэх жилдээ тэмдэглэж байна. 2024 оны Олон улсын гэр бүлийн өдрийг “Гэр бүлийн олон янз байдлыг хүлээн зөвшөөрч, бэхжүүлэх” сэдвийн дор тэмдэглэж байна.
Харин Монгол Улсын хувьд энэхүү өдрийг тэмдэглээд долоон жил болжээ. Энэ өдөр дэлхийн эрдэмтэн мэргэд гэр бүлд тулгамдаж буй асуудлаар илтгэл тавьж хэтийн зорилгоо тодорхойлдог юм.