| | USD/MNT 0₮
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 17 гишүүний өргөн мэдүүлсэн Малчны тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэхээр дэмжээд байна. Хуулийн төслийг санаачлагч Г.Тэмүүлэн гишүүн "Мал аж ахуйн салбарыг авч яваа, Монгол Улсын өнцөг булан бүрийг эзэнтэй байлгаж, тусгаар тогтнолын баталгаа болж буй малчдын нийгмийн болон эрүүл мэндийн баталгааг төрөөс хангах зайлшгүй шаардлагатай.
Өнөөдөр 298 мянган малчдын 80 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй, тэтгэвэрт гарах боломж бололцоогүй байна. Хэдийгээр 2021 онд малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хууль батлагдсан ч цар тахлын хязгаарлалтын улмаас 20 мянган малчин, 15 мянган хувиараа хөдөлмөр эрхлэгчид хуулийн үйлчлэлд нэмэгдэж хамрагдсан. Тиймээс энэхүү хуулийн төслийн тавдугаар зүйлд өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх асуудлыг 2026 оны нэгдүгээр сарын 1 хүртэл дагаж мөрдөхөөр тусгасан.
Мөн малчдын эрүүл мэндийг хамгаалах үүднээс жил бүр эмнэлгийн үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах зохицуулалтыг тусгасан" гэв.