| | USD/MNT 0₮

МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨРТ НЭГДЭЦГЭЭЕ

“Ойн экосистем”-ийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй байх, ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах амьдралын чанарыг сайжруулахад төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын ажиллагаа, хүчин чармайлтыг хамгаас чухал билээ. Тиймээс Иргэн бүр Мод тарих үүргээ биелүүлье.

“Ой мод” нь зуны улиралд орчныхоо шороо тоосны 50%, өвлийн улиралд 37%-ийг өөртөө шингээж агаарын чийгийг 15-20%-иар ихэсгэдэг бол 1 га ой нь ганцхан цагийн дотор ойролцоогоор 8 кг буюу 200 хүний ялгаруулсан нүүрсхүчлийн хийг шингээдэг. Нэгхэн ширхэг мод жилд 120 кг гаруй нүүрстөрөгчийг үйлдвэрлэдэг нь дөрвөн ам бүлтэй айлын бүтэн жил амьсгалахад хангалттай цэвэр агаар юм. Ганцхан мод нэг жилд машинаар 42,000 км явахад ялгаруулах хэмжээний нүүрстөрөгчийн хийг өөртөө шингээдэг байна. Мөн явган хүний зам ба машины замын хооронд тарьсан мод, бут, сөөг нь тээврийн хэрэгслийн дуу чимээг 10-20 децибелээр багасгадаг ач тустай.

Дэлхийн анхдагч ойн 50% устаж, Дэлхийн ойн сан жилд 0,6%-иар багасаж байгаа гэсэн тооцоо бий байгальд хайртай Хүн бүр эх Дэлхий дээр мод тарьж өөрийн мөрөө үлдээе.

No description available.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.