| | USD/MNT 0₮

Таван ханатай гэр шатаж, нэг иргэн амь насаа алджээ

Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багийн “Улаан харганат” гэдэг газар "Гэр шатаж байна" гэсэн дуудлага мэдээлэл тавдугаар сарын 15-ны өдрийн 00:15 цагт ОБГ хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын 5 ханатай гэр шатсан байсан. Уг гал түймэрт иргэн А өртөж нас барсан байсан тул цогцсыг Ховд аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.