| | USD/MNT 0₮
Өмнөговь аймаг 21 аймаг дундаа эдийн засгийн өрсөлдөх чадвараар тэргүүлдэг. Тэр ч хэрээр тендерийн зарлал бусад аймгуудаас хэд дахин их байдаг.
Тэгвэл дахин Өмнөговь аймгийн Номгон сум “99 сая төгрөгөөр Сумын 100 жилийн ой угтаж сумын угтах, үдэх хаалгыг засварлах” зорилгоор 2024.05.08-ний өдөр тендер сонгон шалгаруулалт зарлажээ. Энэ мэт Өмнөговь аймгийн олон тендерийн зарлал иргэдийг бухимдуулж, гайхшируулж дуусахгүй байна. Тухайлбал, Өмнөговь аймгийн ЗДТГ-аас 2024 оны гуравдугаар сард "Чинээлэг малчин" хөтөлбөрийн хүрээнд малчдыг орчин үеийн дурангаар хангах зорилгоор 3 тэрбум төгрөгийн тендерийн сонгон шалгаруулалт зарласан байдаг. Мөн 2022.04.27-нд Өмнөговь аймгийн Баяндалай сумын ЗДТГ угтах, үдэх хаалга хийлгэх ажилд 100 сая төгрөгийн тендер зарлаж байсан.
Сэтгүүлч: А.Булганчимэг