| | USD/MNT 0₮
Зам, тээврийн хөгжлийн яамнаас агаарын тээврийн салбарт "Хямд тийз-үртээмжтэй нислэг" зорилт дэвшүүлж, нислэгийн чиглэл, давтамжийг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Энэ хүрээнд Изинис Эйрвэйз ХХК 2024 оны зургадугаар сарын 12-ны өдрөөс эхлэн Улаанбаатар-Прага-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Мөн Хонконг, Бусан, Чонжу чиглэлд 2024 оны зургадугаар сарын сүүлээр хуваарьт нислэг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.