| | USD/MNT 0₮

БНСУ-ААС ИРЭХ ИРГЭД ТУСГААРЛАХ БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨ ТӨЛСӨН ТОХИОЛДОЛД ОНГОЦОНД СУУЛГАНА

лсын онцгой комиссын даргын 2020 оны 03 дугаар сарын 12-ны 6 дугаар тушаалаар Монгол Улсад коронвируст халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлага зохион байгууллатаар хангах чиг үүрэг бүхий “Улсын онцгой комиссын шуурхай штаб”-ыг Онцгой байдлын ерөнхий газарт байгууллаа.
Шуурхай штабын даргаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ажиллах бөгөөд холбогдох яам, агентлагийн төлөөллөөс бүрдсэн алба хаагчид ажиллах юм.
Шуурхай штабаас гаргасан коронавируст халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний талаарх үүрэг чиглэлийг төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллага, олон улсын байгууллага, ард иргэд мөрдөж ажиллана.

Эхний ээлжинд Улсын онцгой комиссын Шуурхай штабаас гаргасан шийдвэрийн дагуу БНСУ-д байгаа иргэдэд зөвлөмж мэдээллийг гаргахаар ажиллаж байна.
Уг зөвлөмж мэдээлэл эцсийн байдлаар албажаагүй бөгөөд БНСУ дахь иргэдийг 14 хоног тусгаарлах байр, хоолны зардал болох хоногийн 40000 төгрөг буюу нийт 560000 төгрөг /0-5 настай хүүхэд төлбөргүй/, 6-18 настай хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 420000 төгрөгийг тухайн иргэний ар гэрийнхэн нь Монголд Онцгой байдлын ерөнхий газрын дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг бүрэн барагдуулсны дараа онгоцны суудлыг баталгаажуулах, төлбөр хийгээгүй тохиолдолд бүртгэлээс хасч, төлбөрөө төлсөн дараагийн иргэнийг онгоцонд суулгах зэрэг зохицуулалтыг тусгахаар төлөвлөж байна.

БНСУ-аас Монгол Улсад ирэх иргэд ямар шаардлагыг биелүүлэх, тусгаарлах байрны төлбөрийг ямар дансанд байршуулсан байх зэрэг мэдээлэл эцсийн байдлаар албажаагүй байна гэж Монгол Улсын Шадар Сайдын Ажлын Албанаас мэдээлээ.

Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.