| | USD/MNT 0₮
Ховд аймгийн Мөст сумын харьяат, Аймгийн арслан Ц.Адъяа 2024 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Монгол Бөхийн өргөөнд зохион байгуулагдсан Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 100 жилийн ойд зориулсан барилдаанд барилдахдаа өрсөлдөгч бөхөө санаатайгаар тохойлдсон нь цахим сүлжээнд олны бухимдлыг төрүүлсэн.
Тэгвэл тус үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаад Зөрчлийн дагуу хариуцлага тооцсон байна. Тодруулбал, цахим орчимд нэр бүхий мэдээллийн сайтад 2024 оны тавдугаар сарын 07-ны өдөр “Аймгийн арслан барилдааны үеэр өрсөлдөгч бөхөө санаатайгаар тохойлджээ” гэх гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээлэл нийтлэгдсэнтэй холбогдуулан уг үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж зөрчилд холбогдогч Ц.Адъяагийн хүний биед хохирол учруулахгүйгээр халдсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.